Дэлхийд алдартай Японы ТОТО брэнд нь ариун цэврийн болон гал тогооны өрөөний тоноглол үйлдвэрлэгч бөгөөд ухаалаг технологи, тансаг, ая тухтай ахуйн шийдлээрээ олон орны хэрэглэгчдийн сэтгэлийг татдаг билээ. ТОТО брэнд нь анх 1917 онд байгуулагдсанаасаа хойш өдгөө Японы №1 брэнд төдийгүй ази, америк болон европт 70 гаруй компанийг толгойлсон, салбартаа хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болжээ. ТОТО-н гол үйлдвэрлэл нь:

- Угаалгын өрөөний энгийн болон тансаг зэрэглэлийн, онцгой дизайнтай тоноглол /ванн, тосгуур, унитаз буюу суултуур, шүршүүр, холигч зэрэг/

- Unit bath буюу хана, тааз, шал болон тоноглолууд нь нэг цул шийдэлтэй угаалгын өрөө /Японд маш өргөн хэрэглэгддэг/

- Гал тогооны өндөр чанарын угаалтуур, холигч

Бас нэгэн ТОТО-н алдартай бүтээгдэхүүн бол Washlet буюу онцгой үйлдэлтэй суултуур юм. Уг суултуур нь халдаг төдийгүй, угаах, хатаах, үнэр дарах автоматчилагдсан үйлчилгээтэй ба сүүлийн үеийн загварууд нь зөөлөн хөгжим дугарч, гэрэлтдэг зэрэг сонирхолтой шийдлүүдийг өөртөө агуулах болсон. Мэдээж ахуйн хэрэглээнд зориулсан тул хэрэглэгчдэд хамгийн ая тухтай байхуйцаар зохион бүтээгдсэн гэдгийг онцлох хэрэгтэй юм.