ТОТО Монголд 1 нас хүрлээ

Хэрэглэгчдийн ая тухтай байдал, таатай хэрэгцээнд нийцүүлэн давтагдашгүй өнгө, загвар, технологийн  эрс шинэчлэл,  эрүүл ахуй, байгаль орчинд ээлтэй ухаалаг шийдэл, тансаг, дээд зэрэглэлийн имиджийг бүтээгдэхүүндээ цогцлоож чадсан ТОТО брэндийн үзүүлэнгийн танхим IY хорооллын Смарт худалдааны төвд үүдээ нээн, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээгээд нэг жил болж байна.

Цааш унших

1917 он

1917 он. Үүсгэн байгуулагч Казүчика Окүра “Тоёо Токи” нэрээр анх компаний суурийг тавьж, сүүлд "ТОТО" болгон нэрийг өөрчилжээ. Компани байгуулахаасаа өмнө тэрээр 1912 онд Европ, Америкт түгээмэл хэрэглээ болсон сантехникийн керамикийг судлах лаборатори байгуулж хожмоо дэлхийд тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ гарааг эхэлжээ.

Цааш унших

1923 он

Канто мужид асар том аймшигт газар хөдлөлт болж,Токио тэр аяараа нуранги болжээ. Хотын ус сувгийн системийг солих шаардлагтай болсноор, сантехникийн тоноглолын хэрэгцээ асар өндөр болов.

Цааш унших

1946 он

1946 он. Дэлхийн 2-р дайны дараа ТОТО керамикийн зэрэгцээ метал тоноглол үйлдвэрлэх болж. Түүнээс хойш, нарийн  машин тоноглолын үйлдвэрлэл ТОТО-н  шатаах, цутгах технологийн хөгжилтэй салшгүй холбоотой болсон байна.

Цааш унших

1964 он

1964 он. ТОТО масс үйлдвэрлэлийн хэрэгцээнд тохирсон урьдчилан цутгаж бэлдэх технологийг хөгжүүлснээр ванн үйлдвэрлэлээр дахин тэргүүлэх болжээ. Энэ арга нь барилгажилтын цаг, хүн хүчийг маш их хэмнэх болсон байна.

Цааш унших

1980 он

ТОТО “Вошлет” /Washlet/ буюу автомат суултуур бүтээж, хэрэглэгчдэд цоо шинэ түвшний ахуйн ариун цэвэр, тав тухтай байдлыг нээж өгчээ. Энэхүү бүтээгдэхүүн нь тун удалгүй Японы соёл болон худалдааны түүхэнд асар том шуугиан дэгдээв.

Цааш унших

1981 он

Автомат суултуурынхаа нээлтийг дагалдуулан ТОТО өөрсдийн дэвшилтэт технологийг бусад бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, үүнийгээ тансаг зэрэглэлийн угсардаг гал тогооны тавилгаар хэрэглэгчдэд таниуллаа.

Цааш унших

1993 он

ТОТО-н NEOREST суултуурын загвар нь Clean Technology буюу “Цэвэр Технологи”-н зарчим, Вошлет автомат суултуур болон ТОТО-н угаалгын өрөөний дээд зэргийн ахуйн соёл, чанарын олон шинэчлэлүүдийг хэрэглэгчдэд бүрэн хүргэжээ.

Цааш унших

1998 он

HYDROTECT, фотокатализаторын шинэ технологийг нэвтрүүлэв. Энэхүү материал нь агаарын үйлчлэлээр гадаргуудаа наалдсан бохирдолыг унагаж, өөрийгөө цэвэрлэдэг ба үүгээрээ гадаа ашиглагддаг барилгын материалын төгс шийдлийг бий болгожээ.

Цааш унших

2006 он

ТОТО Universal Design Centre /Универсал зохион бүтээх төв/ байгуулагдав. Энэхүү байгууллагын зорилго нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг сонсох судлах замаар шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх явдал юм.

Цааш унших

2013 он

NEOREST  автомат ухаалаг суултуур нь AcTiLight технологыг өөртөө агуулсанаар илүү гоёмсог, үр өгөөжтэй болж өгсөн. ТОТО-н энэхүү  суултууранд  байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний технологийг ашиглах болсноор суултуурын доторх цэвэрлэгээг илүү боловсронгуй болгож, гадаргуун дээр үлдсэн бохирдол болон бактерыг урт хугацаанд маш бага ус ашиглан цэвэрлэдгээрээ онцлог юм.

Цааш унших